Wednesday, June 8, 2016

 ГОРХИЙН ХӨВӨӨНӨӨ


“Үзэсгэлэн  гоо”-гийн харц зүггүйхэн инээмсэглэхийг
Мэдэрч байна
Орчлонг шархлуулан цэнгэхийг  нь
Одоо, яг одоо мэдэрч байна
Хүн чиний хамгаас гэрэлтэй дурсамж,
Хамгаас амтат зовлон миний бүтээл... гэж байна
Мөнх бусын тухай харин дараа ярилцамз гэж
Мөрөн дээр гараа эелдэгхэнээр тавьж байна
Горхийн хөвөөнөө саран явгалсныг гэнэтэд  
                                                                   анзаарахуй
Гоо сайхны ирмэлт дахиад л өдөөд эхэллээ шүү