Энэхүү
өгүүллээрээ Ц.Бавуудоржийн яруу найргийн гол онцлог болох дорнын яруу найргийн
эрт эдүгээгийн хэлбэр донжийг ихэд эрхэмлэн бичдэг монгол шүлгийнх нь онцлогийг
тодруулахыг зорилоо.Түүний шүлэг бүтээлийг дорнын өнгө аяс, хэлбэр донжтой
болгож байгаагийн нууц нь үгийн сонголтонд байх шиг санагддаг.Тэрээр сэрүүн
дагшин уул, галб арваасан мод, наашлуур мод, бишгүүр өвс, нүцгэн өвс, ланз үүл, бад
хээ, гүнгэрваа, хувилгаан ,дүвчин, эвэр хундага, хасбу тамга, дүнчүүр он, болор
жүнз, ганлингийн эгшиг, бэхсийн урсгал, эгшиглэнт бэлхүүс, пийпаа, жимбүүр, гүмүда
гэх мэт дорно дахины амьдрал ахуй ёс заншил ,сэтгэлгээтэй холбоотой, дорнын ном
зохиолд түгээмэл тааралддаг үгсийг ашиглан бичдэг бөгөөд эдгээр үгс нь түүний
шүлгийн зөөлөн эерүү, гэгээн гунигтай, яруу тансаг дорнолог болоход нөлөөлдөг
мэт.Ц.Бавуудоржийн яруу найргийн үгийн санг авч үзвэл дийлэнх хувь нь хүнд
эмзэг зөөлөн ,уяруун сэтгэгдэл төрүүлэхүйц эгшиглэнтэй үгсийг сонгосон нь
ажиглагддаг.Нэн ялангуяа сар, үүл, үдэш, цэцэг, моддын дүрслэл элбэг байдаг нь
дорно дахины яруу найргийн уламжлалт дүр дүрслэл арга барилаас суралцаж байсны
гэрч гэж үзүүштэй.Тухайлбал молор саран, тэргэл саран, үнэгчлэн байгаа
саран, нулимстай цагаан саран, уйтай
саран, шаргалхан саран, бөртэ саран, бүлээн саран, цэлмэгэр саран, идэрхэн саран,
тангад саран гэх мэт дүрслэлүүд илэрдэг.
”Мөрний мандалд талимаарсан цэлмэгэр сарны аниргүйд
”Мөрний мандалд талимаарсан цэлмэгэр сарны аниргүйд
Мөнх
хийгээд мөнх бусын мөнгөнхөн санчиг болном за
Бөртэ
сарны явдал түмэн янзаар тайлагдахад
Бүсгүй
биеийн гуниглан ямархан сарнаар цийлэлзэнэ вэ...”
“Цаст
уулын цэцэг өдрийн дэн шиг гэрэлтээд
Цагаан
тэргүүнд нь шаргал бүрий тоорогтоно
Сайхан
монгол бүсгүйд эхийн жаргал эдлүүлсэн
Сарны
тансаг шөнүүд цав цагаахан үзэгдэнэ...” гэхчлэн дорнын яруу найраг дахь сарны
дүрслэлийг баяжуулж монгол ахуй, монгол сэтгэлгээтэй шүтэлцүүлжээ.Дээрх шүлэг нь
нүүдэлчин ард түмний аж төрөх ёс, эрхэлж буй ажил хөдөлмөрийн өвөрмөц онцлогийг
тусгаснаараа дорно дахины сарыг хүсэмжлэх сэтгэлгээтэй шүлгийн дүрслэлийг
баяжуулсан байна.Мөн түүнчлэн
“Дөлж
зөрсөн гоо охид дурлалдаа гэрэлтсэн шөнүүдийн
Дөлгөөн
сарнаар цацарсан аригхан цас аа би
Сормуус
тэмтрэх сарны гэрэлд цас будрах нь тогтуун
Сонордохуй
улаахан навч ганцаар мөчиртөө сэрчигнэх нь уянгалаг ...” гэхчлэн шүлэглэсэн
байдаг.Ц.Бавуудоржийн яруу найрагт “зохист аялгууны толь”-ийн адилтгал
зүйрлэлийн жишээ тодорхой байрыг эзлэх бөгөөд Энэтхэг,Түвдийн гүн сэтгэлгээний
уянгад эртнээс уламжлал болсон уран сайхны сэтгэх хэв маягийн нэг нийтлэг арга
“гүтгэх “ чимгийн зарчим ажиглагдаж байна.Жишээ нь:
“Галбирыг минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
“Галбирыг минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
Бүлээн
бороо дусална”,
“Нандин
дурсамж хөглөсөн зүсрээ цагаан бороо
Нарийхан
цэнхэр зөргөөр марал буга шиг л ирдэг сэн..”гэх мэт жишээг дурдаж болох юм.
”Бүрэнхийд гарыг минь энхрийлсэн удвал уруулын анир сонсодвой
Бүр
эртийн марал саран дотор чихээ хөдөлгөнө ..”энд дурдагдаж байгаа удвал цэцэг
шиг уруул нь зохист аялгууны онолоор “няцагч адилтгал” хэмээн тайлбарлагдана.
”Домгийн
цэцэн марал ятгын галбиртай болоод
Дорнын
тансаг цэцэгс хатан Хулангийн харцтай..” гэсэн мөрүүд ч бас үзэсгэлэнт
адилтгалын жишээ бөгөөд энэ нь жавхлангаас бага юм үлэмж их жавхлантай юмтай
адил болохыг өгүүлж сайшаах зүйлийнхээ эрхэмсгийг гаргах арга бөгөөд энэ шүлэгт
марлыг ятгатай адилтгаад марал нь ятгын галбиртай болсон гэсэн нь марлын
ихэмсэг жавхланг тодотгожээ.Найрагч тэрбээр
“Хөхөлбөр
чулуун өвгөд хээрийн салхинд онгож
Хөдөөгийн
бүлээн саран шарга адуу шиг ..." хэмээн сар бол адуу шиг хэмээн адилтгасан нь
“адил тэгшийн адилтгал” бөгөөд сар бол
адуу гэсэн өгүүлбэрийн харьцаа болж хоёр зүйлийг адилтгажээ.Уг шүлэгт эртний
хөшөө дурсгал дурдагдаж буй бөгөөд түүнд хандах найрагчийн нандин зөөлөн
мэдрэмж харагдаж байна.
“Хойморь
унасан саран дотор нүцгэн хөл гишгэх нь толь хагарахын адил..” гэх мэт
адилтгалын жишээгээр ч баталж болно.
”Дорнын
тал нутагт өвсөн жимбүүр солонгороод
Домгийн
сайхан Шармаань үүрийн аньсгыг сөхнө
Тэр л
зүгийн тэнгэрт алтан ланз үүл
Тэлмэн
харцны шувуудтай хангайн зүг нүүнэ...”гэсэн
домгийн сэдэвт шүлэгтээ өвсний найгах, ганхах, халиурах, шуугих айзам
хэмнэлийг “жимбүүр” хөгжмийн эгшигтэй
таацуулан өгүүлсэн бөгөөд тэнгэртээ хээ хуар үүсгэх шинжээр “ланз үүл” гэж
үүлсийг дүрсэлсэн нь өвөрмөц содон болжээ.
“Гансанд
алтан цох эргэх дорно нутагт
Гартаам
найраг сийлсэн халх хөвүүн ямар бол
Ягаахан
пансыг хадаг болтол
Ялдам
сарны дор уярч суунам...” гэсэн бадагт гансанд улалзах цогийг “алтан цох”
,найргийг “гартаам” хэмээн ягаахан пансыг хадаг болтол ялгуун саран дор уярч
суунам гэсэн нь яруу найрагчийн хөдөлмөр нарийн чимхлүүр хийгээд пансыг хадаг
болтол буюу энгийн зүйлийг уян зөөлөн
болгож хүнд эмзэг уяруу мэдрэгдэхээр бичсэн нь мөнхүү найрагчийн мэдрэмжийн
бараа царааг илтгэх мэт.Түүний яруу найрагт”Цагаан цагаан туулай огторгуйд
гүйлдээд ...” гэх мэт дүрслэлүүд ононтаа таарах бөгөөд хуучны илт өгүүлэх ёсны
уламжлалыг дуурайж бус өөрийн үзэл
танилтаар хийсэн шинэ ёгт нэршээлийг өргөн хэрэглэж байгаа нь хэлний уран
дүрслэлийн үүрэг,үгийн сан,хэрэглээний хүрээг ихээхэн баяжуулж байна.Жишээ нь
“Усанд буусан дүүрэн цагаан саран дээр
Утгын
хөх амуу тариалах гэж зүдэрсээр
Уяхан
ижийнхээ үнэн хар гэзгэнд
Тэнгэрийн
цас унагаж
Нэгэн
цагийг орхив би...” Утгын хөх амуу нь
бичиг зохиол,яруу шүлэг гэсэн шинэ нэршээл болж байхад “тэнгэрийн цас” хэмээх
нь буурал суух, өтлөхүйн ёгт илэрхийлэл болсон байна.
“Лаа гэрэлтэх нь гүмүда дэлгэрэх шиг
Лаврин
байдаг аа цаст ууланд ...” хэмээн зориудын дараалал хэрэглэж монгол шүлгийн
дүрслэлийг баяжуулж дээдсийн суудлын “лаврин”хэмээх хүндэтгэлийн үгийг
ашигласан нь шүлгийг илүү эрхэмсэг
болгож буйг харж болно.
Ийнхүү
”Баруун мөрөн дээр минь
Амар
амгалангийн суу билэг
Зүүн
мөрөн дээр минь
Ариун
дурлалын буурал хөгжимч завилсан
Амирлангуйн
нууцат дорно билээ би .. “ хэмээн эхэлдэг “Дорно” шүлгээрээ ч дорно тэр дундаа монголын их амар
амгалангийн төгс төгөлдөр зохицол хийгээд мөн чанарыг гайхалтай дүрслэн
тодотгожээ.Ц.Бавуудорж шүлгээ хайрцаглаж, дөрөв, зургаан мөрөөр хос холбож
адилтгал, зүйрлэл, уран давталтын аргыг өргөн хэрэглэж бичдэг онцлогтой яруу
найрагч юм.Ингэхдээ толгой, сүүл, дунд холбоцыг
чадмаг тохируулж шүлгээ уран
яруу болгож чаддаг ажээ.
“Догшин
хутагт Равжаа нууцхан цэнгэлд халамцаж
Дорнын
буурал говьдоо шүлэг шиг амьдарсан байх юм
Домогт
Хэрлэнгийн хөвөөнд амрагийн саран мэлмэрч
Долоон
бурхан од нулимстай инээсэн байх юм” /
Нууц амраг / хэмээн монгол яруу найрагчийн амьдарч байсан тэр цаг үеийг нэхэн
дурсахдаа догшин хутагт, дорнын буурал говь, домогт Хэрлэн, долоон бурхан од
гэсэн үгсийг сонгон ур утгыг нь жигдрүүлэн үзүүлэхдээ “до” гэсэн үеэр толгой
холбосон нь шүлгийн санааг гаргахад чухал нөлөөтэй болжээ.Ийнхүү монгол шүлгийн
толгой холбоц нь зөвхөн гадна өнгөн талын
хэлбэр төдий зүйл бус мөр бүрийн айзам хэмжээг тодорхойлох үүрэг бүхий өвөрмөц
үзэгдэл болохыг анзаармаар...
“Нэгэн зандан биеийн хоёр яс ч салдаг
Нэгэн
зарлигт төрийн хоёр багана нь ч ганхдаг
Нэгэн
тоонот гэрийн хоёр амраг нь ч хагацдаг
Нэгэн
толгой торгоны хоёр хээ нь ч холддог... гэсэн бадаг нь толгой холбоц, дунд
холбоц, сүүл холбоцын гайхалтай жишээ бөгөөд “нэгэн” гэсэн бүхэл бүтэн үеэр
толгой холбосон байна.Мөн дээрх бадагт “даг, дог” хэмээх өнгөрсөн цагийн
нөхцлөөр сүүл холбосон нь уг шүлгийн айзам хэмнэлд чухал үүрэгтэй болжээ.
”Малгайг
минь засдаг мутартай л хүн дээ би
Магнайдаа
хүргэдэг судартай л хүн дээ би “/Ээжтэй орчлон/ хэмээн “би” хэмээх үгээр сүүл
холбосон ба шадын төгсгөлийг холбож хэмжээ тэнцүүлэх мэтээр монгол шүлгийн
уламжлалыг шүлэг бүтээлдээ өргөн ашигласан нь түгээмэл байна.Мөн
“Тангад
цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
Тарни
тарнийн чанадад сэтгэлийн зөрөг сүвлэнэм
Удган
цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
Утга
утгын чанадад сэтгэлийн зөрөг сүвлэнэм
“/Титэм аяз/ хэмээн утга уянгын дөрвөн мөртөө шүлгийн зэрэгцээ холбоцоор
бичсэн нь монгол яруу найрагт түгээмэл
хэлбэрийг олсон ба энэ нь ижил авиа буюу үе,үгээр толгой холбох ёстой нэг
утгатай юм.
“..Танхил гэгээн нялх Равжаа
Цасаар
урласан зүүд байсан юм
Тал
нутгийн залуу хөвгүүн
Цагаан
чулуун сарнай байсан юм...
“Бударганат говийн хөлгөн сударч
Усанд
туссан сар байсан юм
Буурал
дорнын монгол хутагт
Улаан
гэрэлт луу байсан юм... гэсэн шүлгийн
шад алгасуулан холбох холбоц буюу салаавчлах холбоцын жишээ бөгөөд
“ТЦТЦ”,”БУБУ” гэсэн бүдүүвчээр харж болох юм.Өөрөөр хэлбэл найрагч маань
нэгдүгээр шадыг гуравдугаартай, хоёрдугаар шадыг дөрөвдүгээртэй гэх мэт
алгасуулан шилжүүлж холбосон байна.Ц.Бавуудоржийн шүлгийн чухал онцлогийн нэг
бол уншихад уран яруу, айзам сонсголонтой байдагт оршдог бөгөөд энэ нь шүлгийн
нугалбарыг гайхамшигтай гаргадагт
оршино.Бид дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлгийг унших дуртай байдаг.
Жишээ нь
“Тэнхээт
хүлгийн дөрөөг –эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн
жороо морины -шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн
салхинаас бусдыг –дээрээ гаргаж үзээгүй
Тэнэгэр
говийн сүрэг-онгон хулангийн нуруунд
Тэнхээт
хүлгийн дөрөөг-эзэгнэнхэн төрлөө би /Би хаана төрөө вэ/ хэмээн шад бүрийг хоёр
нугалан айзам хэмнэлийг тохируулсан бол Ц.Бавуудорж
” ...Айраг дахин шуугидаг –цаст бумбын нутаг сан
Арвай
зандан биендээ –бурхны санааг санана
Уураг
дахин бүрэлддэг-цаст бумбын орон сон
Ургаа
зандан биендээ-бурхны санааг санана ... /Цастын аяз/ хэмээн шадуудыг хоёр
нугалан айзам хэмнэлийг тааруулж сонсоход хөгжимлөг, уншихад яруу хэмнэлтэй
болгожээ.
"
.. Сэтэртэй хөх туулай-сарны өрхийг татаж
.. Сэтэртэй хөх туулай-сарны өрхийг татаж
Сэм
гүмхэн өдрүүдийн-мөнгөн санчгийг гэрэлтүүлнэ
Бусдын
зүрхийг гийгүүлсэн –ганцхан агшнаа сүлэх
Буудайн
чинээ гуниг-алган дээр минь бөмбөрнө ...” гэх мэт яруу сайхан хэмнэлтэй шүлгүүд
түүний бүтээлд олонтаа таарна.Шүлгийн гол нэгж болох бадаг гэдэг үгийг монгол
хэлний үг зүйг судалсан зарим эрдэмтэд самгард хэлний “падака” гэсэн үгнээс
гаралтай гэж үзсэнийг энэ ялдамд санахад илүүдэхгүй.Ц.Бавуудоржийн шүлгийн
бадаглалыг ажиглавал ихэвчлэн дөрөв,зургаан шадаар бадагласан байх бөгөөд
дөрөвт,зургаат шүлгийн хэлбэрийг харж болох юм.Дөрвөн шадаас бүрдэж
зэрэгцэх,жиших,салаавчлах холбоцын аль нэгээр холбож нэг цогц утга санаа
илэрхийлсэн дөрөвт шүлэг түүний яруу
найрагт түгээмэл бий.Тухайлбал
“..Хүлэг морин хавартаа хуурдаж гүйдэг монголсон
Хөх
ногооны униарт ээж минь хүлээдэг нутаг сан
Хар
сүлдийг дүрэлзүүлсэн дээдсийн алтан уулссан
Хаан
буурал түүхийн утаа зуусан баринтагсан ...”/Монголын их хувь тавилан/хэмээсэн
нь бий.
“...Үзэсгэлэнт хурмастын эрхээр монгол бүсгүй намайг
Өндөр
хөх тэнгэрт сүүгээр зурсан юмаа
Бадам
цэцгийн цоморлиг дээр шинийн сар шиг завилуулж
Баранзад
биеийг минь ургуулсан л хүн дээ...”/Ээждээ/хэмээн эх хүний үрээ хичнээн их
хайрлан өсгөдөг тэр их ачлал элбэрлийг энэ бадагт тод шигтгэснийг ч анзаарах
хэрэгтэй.Ер нь дөрөвт шүлэг нь монголын яруу найрагт эртний уламжлалтай бөгөөд
орчин үеийн яруу найрагт ч хөгжсөөр байна.Үүний утга учир нь монголын ахуй
амьдралтай нягт уялдаатай жилийн дөрвөн улирал, дөрвөн зүг,найман зовхис зэрэг
ухагдахуунтай холбоотой ажээ.
“...Хаврын салхи шанхыг задгайлахад
Харзнаас
дутуугүй сэтгэл цалгидаг даа
Хөхөлбөр
орчлонгийн хэсэгхэн уулс дунд
Хөмсгөн
дороо нулимстай зогсдог доо.. /Дөрвөн улирал/гэх мэтчилэн
хавар, зун, намар, өвлийн өнгө аясыг тун ч эмзэг нарийн мэдэрсэн мэдрэмжээ ч дөрөв
дөрвөөр бадагласан байна.
”..Жингийн цагаан шамрага холын ууланд шуугина
Жил
сарын урсгал буурал долгис хаялна
Хөвөөнд
нь бодлогоширч өссөн ертөнцийн бөөр шаргалтаад
Хүмүүний
дурсгалт амьдрал аниргүй цагаан будантай
Намрын
гэгээн сарнаар сэтгэлийн цулбуур алдуулан
Нарийн
шаргал үүлсийн мөнгөлөг дэл хийснэ...”/Гэгээн сарны туульс/
“Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт
ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн
гэрэлт чулууд усанд цайрдаг байлаа
Дурсгалт
модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны
цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан
гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа....” /Хайрын романс/хэмээн хайр
сэтгэлийн уянгыг бичихдээ ч санаагаа зургаан шаданд багтаан өвөрмөцөөр
шүлэглэсэн нь нилээд онцлогтой юм.“Хайрын романс”,”Гэгээн сарны туульс” хэмээх
энэ хоёр шүлгийн бадаглал төстэй бөгөөд шадын доторх үгийн тоо, өргөлт, шүлгийн
нугалбар, яруу сонсголон, үг сонголт зэрэг нь найрсаж шүлгийг уянгалаг
жинхэнэ хайрын уянга болгож чадсанд нууц
нь оршиж буй юм.Ц.Бавуудоржийн яруу найраг дахь дүрслэх ба яруу хэрэглүүрийн
гайхамшигт жишээнүүдээс иш татан үзвэл түүний шүлэг бүтээлийн нэг онцлог тодрон
гарах юм.Тэрээр яруу найргийн бүтээлдээ зүйрлэлийг өргөн хэрэглэсэн байх бөгөөд
нэг шүлэг нь тэр аяараа зүйрлэлээр бүтсэн нь сонирхол татаж байна.
“...Хан хөх уул дэргэд юм шиг
Намуун
суудаг
Хун
шувуу алган дээр буух шиг
Дарс
балгадаг
Сул мөөмөөр
ижии даллах шиг
Сар
байдаг
Хул
гөрөөс гүйж явах шиг
Шүлэг
бүтдэг
Шинэ
сарны ариун цэцэг шиг
Бүсгүй
ирдэг
Шөнө дүл
хүүхэд уйлах шиг
Зүрх
сэрдэг
Хус
модод мананд гэрэлтэх шиг
Охидод
дурладаг
Хаш
чулуун дээр эрвээхэй дэвэх шиг
Нүдэнд
нь л болдог...хэмээн шүлгийнхээ шадуудыг өвөрмөц дүрслэлээр холбосныг бас
ажиглаж болно.Энэ шүлгээс найрагчийн сэтгэлгээний өвөрмөц онцлог, амьдралд
хандах хандлага магадгүй түүний дотоод ертөнц рүү нэвтрэх гүүр тавигдах мэт
болдог.Яруу найрагч Ц.Бавуудоржийн уран туурвилын тухайд өөрийн хэрээр
ажигласнаа тэмдэглэхэд ийм байна.