Д.Цэвээндорж /доктор, профессор/ “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин / 2008 он /
Уран зохиол, ялангуяа яруу найрагт цаг хугацааны асуудал
ертөнцийн орон зайг илэрхийлсэн өвөрмөц байдлаар тусгагддаг бөгөөд гүн ухааны
ойлголтоос тэс өмнөө буюу найрагчийн
хэдэн зууны тэртээх оюун сэтгэлгээний хийсвэрлэл хоромхон агшны дүрслэлт буулгаврыг
заадгаараа сэтгэхүйн шалмаг үйлдэл ,төсөөлөлт бодомжийн үүднээс бие даасан
шинжтэй.Тийм ч учраас утга зохиолын онолд орон зай,цаг хугацааг эртнээс онцолж
ирсэн бөгөөд зохиолч уран бүтээлчид бодит цаг хугацаа төдийгүй сэтгэлгээний
алслалаа түүхэн дурсамж ,гэгээн сэрэхүйн чанадаар дүрслэн тэмдэглэж
иржээ.Уянгын зохиол яруу найрагт дүрслэгдэхүүнээсээ улбаалж оюун санааны
төсөөлөлт “туршилт” гэж хэлж болохуйц
өвөрмөц байдлаар цаг хугацааны хоромхон агшны болон мөнхийн шинж чанарыг
тусгадаг бөгөөд бөгөөд академич Д.С.Лихачев “Уран зохиол нь урлагийн бусад
төрлийг бодвол ямар ч талаар цаг хугацааны урлаг гэж хэлж болно.Цаг хугацаа бол
уран зохиолын объёкт ,субъект дүрслэлийн
хэрэглүүр болдог гэж тэмдэглэсэн нь бий.Өөрөөр хэлэхэд уран бүтээлч хүн
ертөнцийн оршин тогтнох ахуйн тодорхой хэмжүүр болсон гурван цагийн хэлхээнд
цаг хугацааг анирдсан хүслийн биелэл,
мөрөөдөлт санаашралаа уянгын баатрын сэтгэхүйн бодомжоор тусгадаг болох нь
ажиглагдддаг.Харин би энд Ц.Бавуудорж найрагчийн нэгэн шүлгээр жишээлэн яруу
найргийн цаг хугацааны хэмжүүрийг авч үзэхийн өмнө туурвилзүйн мөн чанарыг нь
тодотгон баримжаалах нь зүйтэй санагдана.Түүний Дорно гэх хамаатуулал нь ахуй
юмс ,байгалийн үзэгдлийг санаагаар холбож
,ураар тэгшлэх зөн мэдрэмж ,дүрслэлийн холболтонд байна.Оюун санааны
аялал нь шүлэг яруу найраг болон гэрэлтэн хоцордог сэтгэхүйн алслалаар юмс үзэгдлийг хөвөрдөн учигласан ,эх орон
нутаг усаа гэсэн элгэн халуун сэтгэлээр түүхэн хатдын тухай нэхэж өгүүлсэн
хийгээд сарны орон зайн дүрслэлт буулгавар тэргүүтэн нь шинэ яруу найргийн ,тэр тусмаа дорнын ,Монголын яруу найргийн
шинэ өнгө төрх ,ур хандал,чадал чансааг илтгэдэг.Жүнзтэй дарсны уйтгарлалыг
тандан мэдэрсэн дүрслэлийн чанадын сэтгэмж,ланз үүл гэх мэтийн давтамжит
дүрслэл бүхий хэмнэл айзмын жигдрэл ,үгийн сонголт чөлөөтэй нь дорно гэх намба
аястай ,утгын өргөн цар хүрээтэй дүрслэгддэг онцлогтой юм. Өөрөөр хэлэхэд утгыг
голчилж ,ураар тэгшилдэг билгүүн их сэрэл ,эгээрэл түүний найраг шүлгэнд
гэрэлтдэг.Ийнхүү монгол ахуй ,түүхэн хатдын тухай найраглал бүхий утгын гүнд
шүтэгдсэн дүрслэл яруу шүлгүүдээс “Монголын их амар амгалан” бүтсэн бол Энэтхэг
,Бангкокт бичсэн дорно сэтгэлгээ,ахуйн дүрслэл бүхий гүнзгий бодол хүвэрдсэн
шүлгүүдээс дорно гэсэн тодотгол нэршил бүхий яруу найргийн “Цагаан уул”,Цаст
Отгонтэнгэрийн мөнхийн “өвс”
ургуулжээ.Гэгээн сэрэл,торгон мэдрэмжээрээ анирдсан зөн сэрэхүйн дуулал
гэгэлзэж хэмнэл айзам бүхий төсөөтэй үгээр сүүл толгойг ижилсүүлэн авиа
дууриалгасан нь түүний яруу найргийн далд уянга,дотоод тэмтчилд онцгой байртай
юм.Хөг яруу,хөгжимлөг хайрцаглал,уянгын тэнцүүлэлт нь сонгодог монгол бичгийн
яруу найргийн үр хөврөлийг баттай хадгалсанд оршино.Ийнхүү хэмнэл зохис,хээнцэр
уран шүлэглэл ,задгай хүүрнэл ,айзмын таслалт зэрэг нь утгын гүнд
шүтэгдсэнээрээ уянгыг бадрааж ,ухаарлыг эрчимжүүлжээ.Иймийн учир үгийн мэдрэмж
,утгын зохицлоор яруусч ,уянгын давталт ,ухааны бясалгал ,урын гүнзгийрэл нь
нэвт сацарнам бус уу.Харин шүлгийн зохиогдсон он цагийг тодорхойлоогүй нь
сонгодог шүлэг хэдэнтээ давтагдсан ч язгуур санаа ,дотоод мөн чанараа гээдэггүйн адил зохиогчийн санаж сэрсэн оюун
санааны танилт ,ур ухааны тэсрэлт ,санаа
сэдлийн “олзлол”-ыг нээн тодруулдгаараа чухал үүрэгтэй болохыг
анхаармаар.Авъяасыг боловсролоор тордсон түүний бүтээлүүд сүүл давталтын хэмнэл
төгс жигдлэлтэй болсон ч шадын эцэст хүүрнэлтэй холбосон нь шүлгийн тогтолцооны
зохирол ,уянга яруугийн алслалд зохимжтой хайрцаглал болдог нь онолын суурь
бүтээмжийн хувьд гойд тохирч байна.Нэгэн санаанаас хоёр утга сацрааж ,нэг
утгаас нэжгээд бясалгал “төрүүлсэнд” түүний найргийн шим,онгодын хур
давалгаална.Тэрээр “Хөх өвсний налах чимээ сонсогдоно Хөндүүр зүрхэнд сарны
гэгээ шагалзана “ хэмээсэнд эл өвсний чимээ нь яруу найрагч Д.Нямсүрэнгийн
өвсний анираас тодорхой эзэн биетэй унаж буй,чиглэгдэж буй буюу бусдаас
хамааралтай үйлчлэлийг хөдөлгөөний үйлээр харуулахын зэрэгцээ мөнхүү өвс өө
“хөх” болохыг онцолсон нь гүн ухааны аяз ,цаг хугацааны “үнэр”-ийг
мэдрүүлдэг.Удаахь шаданд гэхэд уйссан, санааширсан сэтгэлийн угт булталзах урт түүхийн будангуйг
“хөндүүр зүрх” гэсэн ончтой тодотгол
бүхий нэршилд тохоож байрлуулан ,мөнхүү сэтгэлийн аглагийн цаг хугацааг
анирдсан шөнө дүлийг сарны гэгээтэй холбож тэрхүү байгаль эрхэс сэтгэлийг нь
тэмтчин “шагалзаж” буйг дүрслэн буулгаж чаджээ.Эл хоёр мөрнөөс яруу утгын гүнд
нь очиж олж харсан найрагчийн гэгээн алслал ,торгон мэдрэхүй нэвт гийдэг
юм.Сэтгэлийн утсыг доргиож оюун санааны
нэг тийм зөн сэрэхүйн гүнд тулгаж яруу аязыг санаашруулах түүний нандин
тансаг мэдрэмжийг лавшруулбал
“Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн дор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын
зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчигны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гуниг орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнэ ээ би”
гэсэн бусдаас бүтээлчээр суралцаж ,өөриймсүүлж буулгасан түүхэн тэсрэлт, орон
зайн алслалт мэдрэмжийн буулгавраар
дурсахуйг нэрлэж болно.Энд зөвхөн нэгэн нийлэг санаа ,дүрслэлт эгээрлийг
нэрлэвэл зохиолч Д.Батбаярын “Айсуй баярын зөн” /өгүүллэгийн түүвэр 1990 он/
зохиолоос хожуу бүтээгдсэн тэрхүү зохиолын санаа гялсхийх боловч өмнө бидний
ярилцсан Д.Нямсүрэн найрагчийн өвсний чимээнээс ургуулан өнө хойчийн гэрэлт
агшинг мэдэрсэн лүгээ адил тэрхүү ирж буй баяр бахдалыг “яваа” гэж тодотгон
“совин” гэсэн холбоо гинжлэлд хамааруулснаараа зохиолын тэнэмэл санаа ,дотоод
мөн чанараа тэмтэчсэн найрагчийн “Сэтгэлийн аяз” болсныг олж харж болно.Энэ
мэтчилэн түүний найраг шүлгийн нэг үг бүхэн ончтой сонголт бүхий орон байраа
эзэлсэн шүлгэн шившлэгийн хэлхээ болж буй тул үг бүрт утга дурайж ,утгын цаадах
санааны шидлэгийг урин дууддаг онцлогтой ажээ.Тиймээс нэгэн найрагчийн онож
хэлснээр “үг бүртээ ачаа үүрсэн” гэдэг үнэлэлтэнд Бавуудоржийн яруу найргийн
далд айзам,яруу олонлогийн цөм гээд бүгд багтана.Оюун санааны гүнзгийрэл ,насны
ухаарлыг “хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно” гэж хэлсэн нь хүн насжих
тусам орчлон ертөнцтэйгээ дотносож ,ээнэгшиж байдаг мөн л цаг хугацааны мөн чанарыг хөндөж сэтгэлийн нүдэнд учрал
энэрэл гэрэлтэж буй уран хийсвэрлэлээр дүрсэлсэн юм.Бас “харьж яваа орчлонгийн
хором намайг урсгана” гэсэнд орчлонгийн
харих цаг бус түүнээс цахилан алсалж буй цаг хугацааны гэгээн сэрлийг сануулж
түүний хэмжүүр болсон мөч “хором урсгаж “ буйгаар төлөөлүүлэн тэрхүү өвгөн
аршийн харсан ирээдүй үе залгамж хойч нь цэцэглэн дэлбээлж буйг удаахь мөрөндөө
онож хэлсэн гэж болохоор.Яруу сайхны эерэг эрчим хүчийг “гал”адил цуглуулсан
найрагчийн оюун санааны ертөнцийг нээж
нар туссан газар орон бүхэн буюу ертөнцийн хүмүүн бүхлээр найрагчийн хувь төрлөөс “нар”-ны илч гэгээ
нэхэж бороон дунд сормуусаа
чийгтүүлэхийг хүсэмжилж буй “би “ баатрын санаашралыг яруу тулгалтаар буюу
үзэгдэл юмс доторхи ижил мөн чанарыг харшуулж нээдэг нь уламжлалт “нэгийг
нөгөөгөөр” зүйрлэн адилтгаж зүсэглэн чимэглэдэг ур маягт шинэчлэл болсон гэж үнэлж болно.Түүний дараахь шаданд
ч мөн адил нэгэн цаг хугацааны хэмжүүрт оногдох сарны гэгээнд өвсний шүүдэр
цайрч харагдахуйд “салхины мэдрэмж”
алганы хээнд сарниж буйгаар хувь заяа, хүмүүний шидийн чанарыг эгээрч өнөөх
хөндүүр зүрхтэй найрагчийн гэгэлзэл, бодлогоширлын аглаг туйлдаа хүрч, санчигных
нь мөнгөн сорд залуу насаа тольдохыг санаархаж буй цаг хугацааны асуудлыг дахин
дэвшүүлэн “хээнцэр гоо” нэг тийм эрхэмсэг
араншингаа хэн ч бүтээхгүй гуниг болгон орчлонд бэлэглэх найрагчийн омог
бардамнал, тэгсэн атлаа хөнгөн уйтгарлал нуугдаж
оршсон эл шүлэг бол бүхэлдээ бүтэшгүй мөхөшгүй хайрыг хөнгөн тоочсон бус
урнаар төлөөлүүлж цаг хугацаагаар өртөөлүүлж хэлж чадсан нь Бавуудоржийн яруу
найргийн туурвил зүйн ололт хөгжлийн үзүүлэлт болох юм.Эл арван найман мөр
бүхий нэгэн шүлгээр түүний “яруу” аглагт сэрсэн бодрол бясалгалын чамин
хээнцэрлэл, чанарын тэнцүүлэлт, цаг хугацааны мэдрэмжээс тольдон хуваалцахыг
хүслээ.”Сэтгэлийн аяз” хэмээх эл шүлэг бол түүний эрихлэж ботилсон хоёр шилмэл
дэвтрийн ердөө эхний шүлэг бөгөөд цаана нь хэдэн зуугаар тоологдох шүлэг найраг
таны гэгээн мэлмий, оюуны тааллыг хүлээзнэн үлдлээ.”Монголын их амар
амгалан”,”Дорно зүгт өвс болно” оо.