Monday, February 3, 2014

ЧИНИЙ ЗОЧИН

Мөчир бүхнээс нь цацрах
Мөнгөлөг хүчний нь долгионд
Хүмүүн ийм зөөлөн
Бурхад ийм амгалан
Тэнгэр ийм цэлмэгэр...
Нийлсэн хацар ийм улаан
Хаяалсан хөрш ийм дулаан
Бясалгасан орон ийм ариун
Сүсэглэсэн уул ийм цагаан
Дотноссон агшин бүхэн ийм,
Дотоод гоо захидалч ...
Улаан навчин ийм урлантай
Учралдсан минь хэзээ билээ ...
Энэ чинь би л байна шүү дээ
Долоон хүрдний нь солонго цацарсан
Ийм цэнхэр хүн
Дорноос л ирэхээс
Өөр хаанаас ч ирэхгүй ...