ХҮСЭЛ
Хул шаргал өвснөө
Хувирч одсон
бүсгүйчүүд бий
Сар гарахад
тэдэнд
Сайхан дуртгал
сэргэдэг
Анхил улаан уруул
Хэдийн шүүдэр
болоод
Алтан нарны
үнсэлтэнд
Тэсч чадалгүй
сарнидаг
Хүн байхдаа ч
тийм л байсан
Хүүхэн хонгорууд
Хүсэл тааллаа
сольсонгүй нь
Хүндтэй санагдана
Би ч гэсэн хэзээ
нэгтээ
Бийр, цаасаа
тэнгэрт өргөхдөө
Хүүхэн өвсийг
ганхуулж хөндөх
Хөх салхи
болгохыг хүснэ ээ